МҮОНР-ийн “Нарны жим” УСК-оор уран бүтээлийн гараагаа эхэлсэн О.Гантулга нь өдгөө 30 гаруй дуу, найман кинонд ажиллаж, хандивын тоглолтуудад идэвхтэй оролцон, цар тахлын үед иргэдийнхээ дархлааг дуу хуураар дэмжих “20/20” контентыг бүтээж, үзэгчдэд хүргэсээр ирсэн билээ.

Урлагийн салбарт 10 жил тасралтгүй ажилласан түүний уран бүтээлүүдээс “Он жав” дуу нь Онцгой байдал, хугацаат цэрэг, батлан хамгаалах салбарын алба хаагчдын сүлд дуу болж чадсан тул “Монгол цэргийн баяр”-ын өдрийг тохиолдуулан анхны тоглолтоо “Он жав” хэмээн нэрлэжээ.

Тоглолт гуравдугаар сарын 16-нд 19:00 цагт UB PALACE-ийн Концертийн их танхимд болох бөгөөд зочин уран бүтээлчээр “Увертура” хамтлаг, “Мотив” хамтлаг, дуучин Б.Баярцэцэг, П.Баярцэнгэл болон морин хуур, ардын дуу, гитарын хоршил бүхий “Яруу хамтрал” хүрэлцэн ирнэ.

“Он жав” тоглолт 180 минут үргэлжлэх ба орон нутагт болон гадаад улсад оршин сууж буй иргэддэээ LIVE хэлбэрээр хүрч, тоглолтын дараа IPTV-д байрших тул үзэгчид цаг хугацаа, орон зай үл хамааран тоглолтыг үзэх боломжтой юм.

Тоглолтын тасалбарыг https://ticket.mn/event/2008-ээр худалдаалж байна.