“Гэртээ ганцаараа” кинонд бүтээсэн дүрээрээ олны танил болсон Америкийн жүжигчин Маколей Калкин “Google” компанийн зул сарын зар сурталчилгаанд тогложээ.  

Тус зар сурталчилгааг “Google туслахтай дахиад гэртээ ганцаараа” гэж нэрлэжээ. Сурталчилгаанд “Гэртээ ганцаараа” киноны гол дүр Кевин Маккаллистер зул сарын өмнөх орой гэртээ ганцаараа үлдэх бөгөөди “Google”-н дуут туслах болон “ухаалаг гэр” систем ахуйн бүхий л асуудлыг шийдвэрлэхэд нь түүнд тусалж байгаагаар гардаг байна.

Энэ сарын 19-нд тавигдсан уг сурталчилгааг хэдийнээ 7 сая гаруй хүн үзээд байгаа аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС