Орчин үед технологийн хэрэгслүүд бидний өдөр тутмын хэрэглээ болж өөрчлөгдлөө. Бидний өдөр тутмын амьдралаас цаг авдаг, бага багаар стресстүүлдэг тэр л зүйлсийг технологиор шийдэхийг зохион бүтээгчид хүсдэг. Энэ зорилт нь ч амжилттай биелж буйг та гэрээ нэг тойруулаад харахад л мэдэх болно. Хэвлэгч машин, агааржуулагч, удирдлага, урд тань буй компьютер, хажууханд нь тавьсан ухаалаг гар утас гээд л маш их ажил амжуулж стрессийг тань хөнгөвчилдөг зүйлс байгаа биз. 

Бидний онцлох эдгээр 6 бүтээгдэхүүн бол таны гэрт байвал зохилтой, хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан бүтээлүүд билээ. Гэртээ тав тухтай амьдрахад туслах өндөр чанар бүхий бүтээгдэхүүнтэй танилцана уу. 

1 Echo Show


Google Home, Apple HomePod тэргүүтэй зах зээлдээ тэргүүлж буй гэрийн ухаалаг туслахуудаас хамгийн эрэлттэй нь Amazon компанийн Alexa юм. Харин энэ удаад онцлох бүтээгдэхүүн бол Alexa ухаалаг туслах бүхий Echo Show. Echo загварын яригчаас ялгаатай нь танд хүссэн мэдээллийг тань харуулна. Үүгээр та мэдээ мэдээллийн товч, Amazon сайт дахь видео контент, дууны үг, хяналтын камер, зураг, цаг агаарын мэдээ, хийх ажлын жагсаалт, дэлгүүрээс авах зүйлсээ харж, мэдээлэл хайж, дуут ном сонсож болно. Echo Show-ийн “шид” үүгээр дуусахгүйг санаарай. Та зүгээр л асуухад хангалттай. 

Хэрэв та Amazon компаниас гаргасан гэрийн бусад ухаалаг төхөөрөмжийг авбал бүх зүйлээ Echo Show-оор удирдаж болно. Тухайлбал, сонсохыг хүссэн дуугаа захиалах, гэрэл унтрааж асаах, үүдэнд хэн ирсэнийг харах, хүүхдийн өрөөн дэх хяналтын камерыг харах, зурагт асааж,  унтраах, дулааныг тохируулах гэх мэт 4000 орчим үйлдлийг тэр гүйцэтгэнэ. Нийт 8 микрофонтой тул таны хэлснийг хаанаас ч сонсож гүйцэтгэнэ. 

Үнэ: 229.99$

2 Apple MacBook Pro 13"


MacBook Pro 13” авсаархан, өндөр хурдтай хийгээд дэлгэцийн нягтаршил, үзүүлэлтээрээ зах зээлдээ хамгийн шилдэг нь гэж болохоор. Цааш үргэлжлүүлбэл, Thunderbolt 3 бүхий хоёр оролттой. Бүтээлч салбарын ажил хийдэг, тэр төрлийн хоббитой хүнд MacBook Pro ажлын гол хэрэгсэл болж чадна. Зураг, бичлэг, 3D дүрс бүтээх, тоглоом тоглоход ч True Tone технологи бүхий ретина дэлгэц нь төгс зохицно. 

Үнэ: 4,199,900₮

3 Sony PlayStation 4 Pro


PlayStation 4 Pro бол IV үеийн цуврал дундаас хамгийн сүүлийн үеийн, хүчин чадлын үзүүлэлтээр нэгдүгээрт бичигддэг тоглоомын төхөөрөмж. PlayStation 4-ийн бусад загвараас ялгаатай нь 4K нягтаршилтай тоглоом, бичлэг дамжуулна. Өөрөөр хэлбэл, тоглоом сонирхогч та 4K нягтаршилтай тоглоом тоглохын тулд хэтийдсэн үнэтэй суурин болон зөөврийн компьютер авах шаардлагагүй болох юм. Дашрамд дурдахад, PlayStation 4 Pro бол Sony брэндийн хамгийн шилдэг төхөөрөмж билээ. Та Netflix-ээс 4K кино үзэж, Sony-гийн VR (виртуаль реалити) төхөөрөмжтэй хослуулан тоглоомын ертөнцийг бодитоор мэдрээрэй. 

Үнэ: 455.00$

4 Bose Revolve Plus 


Өдөр тутамдаа дуу хөгжим сонсох төхөөрөмжүүдийн дуу дугаралтыг мэргэжлийн түвшинд хүргэсэн Bose брэндийн онцлох бүтээгдэхүүн бол Revolve Plus юм. Энэхүү бие жижиг ч бэлчээр томтой эд 360 градуст дууг түгээдэг тул өрөө тасалгааны бүх өнцөгт жигд хийгээд төгс сонсогдоно. 

Ус чийг болон доргилтоос хамгаалагчтай. Төхөөрөмжийн зайг дүүртэл цэнэглэхэд 16 цагийн турш ажиллах чадалтай тул аялал зугаалгаар авч явахад ч нэн тохиромжтой. Ухаалаг гар утсаа Bluetooth холболтоор холбосон үед яригчаас шууд дуудлага хийх, хүлээн авах бөгөөд дууг зогсоох, тоглуулах, алгасах боломжтой.

Үнэ: 999,900₮

5 Haier агааржуулагч


Сүүлийн үед баригдсан орон сууцууд гадна талдаа хөөсөнцөртэйгөөс болж дотор агаар маш бүгчим байх нь элбэг. Түүнчлэн цонхнууд нь нэг тал руугаа харсан байдгаас агаар сэлбэгдэх нь ч ховор. Ийм орчин нөхцөлд таны стрессийг даруй хөнгөвчлөх бүтээгдэхүүн бол агааржуулагч юм.

Haier брэндийн HSU-18HLT03 загварын агааржуулагч нийт 50МКв талбайг агааржуулдаг. Авсаархан хэдий хөргөх болон халаах үйлдэлтэй. Температурын автомат горимтой, гэмтлийг өөрөө оношлох мөн цагийн тохиргоотой алсын удирдлагатай тул танд хийгээд байх зүйл бараг үгүй. Энэхүү загвар 500 ваттын хүчин чадлаар үлээж, агаар цэвэршүүлдгээрээ онцлог.

Үнэ: 1,189,900₮


Хамтран ажиллагч: PC Mall