Хоёр хүний суудалтай агаарын таксиг туршив

Peak.mn
09 сарын 16, 2019

БЕРЛИН. /TASS/. Жолоочгүй агаарын таксины туршилтыг Германы Штутгарт хотод өнгөрсөн бямба гарагт явуулжээ.

Нисдэг тэрэг болон дроны шинжийг агуулсан цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг уг аппаратыг 4 минутын турш агаарт нисгэжээ. Волокоптер хэмээх энэхүү таксиг мэргэжилтнүүд удирдсан бөгөөд туршилтын үеэр бүхээгт зорчигчийг суулгаагүй байна. 

Волокоптер нь түгжрэлийн асуудлыг шийдэхэд тус болно гэж “Daimler” компанийн гүйцэтгэх захирал Ола Кэллениус үзэж байна. Түүнчлэн энэхүү аппаратыг 2-3 жилийн дараа такси үйлчилгээнд ашиглахыг зөвшөөрнө гэж “Daimler” компани найдаж байгаа аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

герман туршилт агаарын такси

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.