Х.Оргил
07 сарын 01, 2018
"Монгол оюуныг Монголын төлөө” гадаадад төгсөгчдийн нэгдсэн анхдугаар чуулга уулзалтыг "Шангри-Ла цогцолборт" зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын ивээл дор болж буй энэ уулзалтыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гадаадад сурч, боловсрол эзэмшсэн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхийг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасны дагуу нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, "Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл" ТББ-тай хамтран зохион байгуулж буй юм.
Чуулга уулзалтад дэлхийн өнцөг бүрт суралцаж, дээд боловсрол эзэмшсэн, олон талт туршлага хуримтлуулсан залуучууд эвлэлдэн нэгдэж, эх орныхоо хөгжил дэвшил, нийслэл Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмрээ оруулах боломж, бололцоог хамтдаа эрэлхийлж, гадаадад сурч боловсрол эзэмшсэн шилдэг залуучууд итгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ
“Гадаадад төгсөгчдийн нэгдсэн чуулга уулзалт”-д Монголын шилдэг аж ахуйн нэгжүүд оролцож, гадаад, дотоод худалдаа, эдийн засаг, хүний нөөц, маркетинг, брендинг, мэдээллийн технологийн чиглэлээр 90 орчим нээлттэй ажлын байр зарлалаа.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Энэ чуулга уулзалтаас Монгол орны хөгжилд дорвитой хувь нэмэр болохуйц шинэ санаа, санаачилгууд гарч байна. Мөн Гадаадад төгсөгч залуучуудыг бодлоготойгоор дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийг нийслэлийн Засаг даргад танилцуулж, хөтөлбөрийн төслийг өргөн барих гэж байгаагаараа онцлогтой үйл ажиллагаа болж байна” хэмээлээ.
Уулзалтад оролцогчид энэ удаагийн үйл ажиллагаа дараах үр дүнд хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна. Үүнд:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.