Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураах өдөр буюу 10 дугаар сарын 15-нд худалдаа, үйлчилгээний төвүүдийг амрахыг үүрэгдлээ.

Тодруулбал, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” өчигдөр гаргасан А/1184 тоот захирамжид:

"Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай" гэжээ.

Иймд дээрх захирамжийн дагуу ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу 10 дугаар сарын 15-нд худалдаа, үйлчилгээний төвүүд амарна. Мөн 10 дугаар сарын 14, 15, 16-нд буюу тухайн долоо хоногийн гурван өдөр согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэхийг зогсооно. Сонгуулийн тухай хуульд зааснаар тус өдөр бүх нийтээр амарна.


Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн дээрх захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.