Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа Францын шигшээ багийнхан дасгалжуулагчийнхаа хэвлэлийн бага хурлыг тасалдуулжээ.

Францын шигшээ багийн дасгалжуулагч Дидье Дешамийн Москва хотноо хийж байсан хэвлэлийн бага хурлын үеэр баярлаж, хөөрсөн Францын хөл бөмбөгчид хурлын өрөөнд орж ирсэн байна.

Тэдний хоёр нь ширээн дээр гарч, нэг нь бүжиглэж, дараагаар нь оргилуун дарс цацжээ. Удалгүй тамирчид хурлын өрөөнөөс гарч, Дешам хэвлэлийн бага хурлаа үргэлжлүүлжээ.


Өнгөрсөн зургаадугаар сарын 14-ны өдөр ОХУ-д эхэлж бүтэн сарын турш үргэлжилсэн хөл бөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөө Францын шигшээ баг Хорватчуудтай өрсөлдөж, 4:2-ын харьцаатайгаар хожиж, ялалт байгуулаад буй юм.