Улсын онцгой комисс хот хооронд явах шаардлагатай иргэдийг 12 дугаар сарын 01-10-ны хооронд зорчуулахаар шийдвэрлэсэн. Иргэд нийтийн тээвэр болон хувийн автомашинаар зорчих боломжтой бөгөөд явахаасаа өмнөх 48 цагийн хугацаанд заавал коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс шинжилгээг нь авч эхэллээ. Иргэд https://119.mn/ сайтад хандан, зорчих хүсэлтийг бөглөснөөр хаана, хэдэн цагт шинжилгээ өгөх нь тодорхой гарч ирэх юм. 

Нийслэлийн хэмжээнд нийт 20 цэгт зөвхөн орон нутаг руу явах иргэдийн шинжилгээг авч эхэллээ.


Нөхцөл байдлаас гэрэл зургаар хүргэж байна.

Халдвар хамгааллын дэглэмээр иргэд амны хаалт зүүж, бээлий өмсөж, 1.5-2 метрийн зай барьж, бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагатай.


Нийслэлээс гарах иргэдийн шинжилгээ өгөх 20 цэгийг болон хот хооронд зорчих автобусны тоо, цагийн хуваарийг хүргэж байна. 

/Нутаг буцахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу/


Иргэдийг хүргэсэн тээврийн хэрэгсэл буцахдаа орон нутагт байгаа иргэдийг авчирна.