Хотын даргыг огцруулах эсэхийг шийдэх НИТХ-ын хуралдаан 09.00 цагт эхлэх товтой ч одоог хүртэл эхлээгүй байна.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх НИТХ-ын дарга С.Амарсайханд нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах саналаа албан бичгээр хүргүүлсэн билээ.

Нийслэлийн Засаг даргыг огцруулах эсэхийг санал ирүүлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор НИТХ-ын хурлаар хэлэлцэж, огцруулах эсэхийг эцэслэн шийдэх журмын дагуу уг асуудлыг хэлэлцэх НИТХ-ын ээлжит бус хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан ч яг одоо буюу 11.00 цагийн байдлаар ирц бүрдээгүй байна.

МАН-ын бүлэг 2 долоо хоногийн өмнө хуралдаж, нийслэлийн Засаг дарга С.Батболдыг ажил үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй байна гэх үндэслэлээр албан үүргээс нь огцруулахаар санал нэгдсэн юм.