Улс орон даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд Газар хөдлөлтийн сургалтын танхимын нээлтийг хийлээ.

Энэ үеэр тус танхимд Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд МУЗН, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран газар хөдлөлтийг биеэр мэдрүүлэх төхөөрөмжийг суурилуулсанаа хүлээлгэн өгсөн юм.