Хятадын алдартай мэргэжлийн бялдаржуулах тамирчид болон алдартнууд тус бүсгүйн гайхалтай бие бялдарыг алдаршуулан,

Юан Херонг нь эмч бөгөөд хуримын даашинзаа өмсөж үзэхийн өмнө дотуур хувцастайгаа авахуулсан зургаа сошиал медиад байрлуулсан нь интернетийн од болгосон тухай Asiaone агентлаг мэдээлжээ. Тус зургаа "Хуримын даашинзаа өмсөж үзэхийн өмнө" гэсэн гарчигтай оруулсан ч гэсэн интернет хэрэглэгчид түүний гэрлэсэн эсэхийг нь тодруулахыг хүсчээ. 

Фенүүдийнх нь  зарим нь түүнийг “сахиусан тэнгэрийн царайтай ч чөтгөрийн биетэй” гэж дүрсэлжээ.


Тэрээр дагагч нартаа фитнесийн дасгалжуулагч биш эмч гэдгээ сануулан эмчийн хувцастай зургаа нийтэлсэн байна. Эмнэлгийн салбарт ажиллахаас гадна тэрээр хэд хэдэн бялдаржуулах урлагийн тэмцээнд оролцож байсан түүхтэй. 

Хэрвээ Вейбү дээр түүнийг дагадаг бол аз жаргалтай гэрлэсэн эмэгтэй болохыг олж мэднэ. Юан Херонг энэ сарын 10-нд хуримын гэрчилгээгээ гардан авчээ. Нөхөр нь мэргэжил нэгтэн аж.

  
 
 
 
 
 
 
 View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 

 试婚纱

 

A post shared by  袁合荣 (@yuanherong1229) on



Эх сурвалж: https://nextshark.com/