Хүдэрчулууны Хулан
06 сарын 17, 2025
Болгар улсын Софи хотноо энэ сарын 13-наас 17-нд болсон Европын физикийн IX олимпиадад Монгол Улсаа төлөөлөн таван сурагч оролцож нэг мөнгө, нэг шагналт байр эзэлсэн түүхэн амжилт үзүүлжээ. Дархан-Уул аймаг, Од сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Амармэнд мөнгөн медаль, Улаанбаатар хот, "Сант" сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Чойдэлгэр нар шагналт байранд шалгарсан байна.
Энэхүү олимпиадад нийт 40 орны 200 орчим сурагчид, 100 орчим багш, дасгалжуулагч нар оролцон, мэдлэг чадвараа уралдуулжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.