Цагдаагийн ерөнхий газраас эрүүлжүүлэх, баривчлах байранд ажиллаж байгаа алба хаагчдынхаа ажиллах орчныг сайжруулах, эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор тоног төхөөрөмжийн хангалт хийлээ.

Тус үйл ажиллагааны хүрээнд 10 нэр төрлийн эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг дахь цагдаагийн газар, хэлтсүүдийн эрүүлжүүлэх байранд байрлуулж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллаж эхлээд байна.

ЦЕГ