Б.Баясгалан
09 сарын 12, 2018
Эрүүл мэндийн яам Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төслийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор, төсөлд Монгол Улсын Засгийн газраас оруулах хувь хөрөнгөөр цалинжуулан ажиллуулах (1) эрүүл мэндийн салбарын энтэрпрайз архитекторч, (2) програм хангамж хөгжүүлэгч, (3) өгөгдлийн сангийн мэргэжилтэн, (4) мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Эдгээр дөрвөн мэргэжилтний дэлгэрэнгүй ажлын удирдамжийг Эрүүл мэндийн яамны https://www.mohs.mn/ вэбсайтны “тендерийн урилга” хэсгээс татаж үзнэ үү.
Сонгон шалгаруулалтад оролцох мэргэжилтэн нь ажлын удирдамжид заасан тавигдах шаардлагын дагуу уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
Сонирхсон хүмүүс өргөдөл болон бусад материалуудаа дор дурдсан хаягаар биечлэн эсхүл цахимаар 2018 оны 9-р сарын 17-ны өдрийн 14:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Цахим эрүүл мэнд төслийн хаяг: Эрүүл мэндийн хөгжлийн төв, 305 тоот, Энхтайваны өргөн чөлөө 13б, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо.
Утас: 70115489
И-мэйл: piu@ehp.mn
Ирүүлсэн баримт бичгийг буцаан олгохгүй. Зөвхөн хураангуй жагсаалтад орсон хүмүүстэй холбоо барина.
Файл татаж авах бол эндээс татна уу.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.