Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг энэ жил уламжлал ёсоор зарлаж, тэтгэлэгт нэр дэвшигчдийн материалыг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны дотор шуудангаар хүлээн авах тухай өмнө мэдээлсэн.

Гэвч тэтгэлгийн материалыг хүлээн авах хугацаа дуусахаас өмнө буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр орон даяар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлснээр тэтгэлэгт нэр дэвшигчид материалаа шуудангаар хүргүүлэх боломжгүй болсон. Иймд тэтгэлгийн материалыг цахимаар хүлээн авах шийдвэр гаргалаа.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын press@president.mn мэйл хаягаар хүлээн авч байна.

Лавлах утас: 5126-5003, 5126-2323

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгоно.

Тэтгэлгийн болзол хангасан 30 хүртэлх суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.200.000 төгрөг олгоно.

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлгийн загварыг ЭНД дарж, татна уу.


Тэтгэлгийн журмыг хүргэж байна.