Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн Нэгдсэн Улсад айлчлахаар өчигдөр эх орноосоо мордсон.
Тэрээр айлчлалын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцах юм.
Айлчлалын үеэр Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзахаар төлөвлөж буй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан:
- УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,
- УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол,
- УИХ-ын гишүүн З.Нарантуяа,
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид явж байна.
202.9.44.94
Хариулах 2019.08.01
Монголдоо унтах нь багадаад тив алгасаад унтах нээ
0 0