Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын бусад гишүүд энэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж байна.
Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Хэнтий аймагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллаж байна. Жаргалтхаан сумын иргэдтэй уулзаж, ЕБС-ийн барилгыг шинээр барьж өргөтгөх, 12 хүний орон тоотой Онцгой байдлын бүлгийг тус суманд шинээр байгуулах, cумын эрчим хүчний хүчин чадлыг ирэх 9 сард багтааж нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдлээ" хэмээн цахим хуудаснаа нийтлэжээ.
Дашрамд дурдахад, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгууль ирэх 6 дугаар сарын 30-нд болно. Сонгуульд өрсөлдөхөөр 13 нам материалаа бүрдүүлж СЕХ-нд өгсөн. СЕХ уг асуудлыг хэлэлцээд 11 намд сонгуульд өрсөлдөх батламжийг нь гардуулаад буй юм.
Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшинэ гэсэн таамаг яриа цацагдаад буй. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад "У.Хүрэлсүх бол нэр дэвших боломжтой хүмүүсийн нэг. Бид тойргоо судалж байна. Нэр дэвшигчээ эцэслэн тогтоогүй байгаа" хэмээсэн юм.
103.229.122.210
Хариулах 2019.05.05
Дэмжиж байна
0 0