Эмэгтэйчүүдийг эмэгтэйлэг биеэ авч явахыг нийгмээрээ шаарддаг шиг эрчүүдийг ч ийм, тийм байх ёстой гэсэн нийгмийн бичигдээгүй хууль олон. Энэ болгон нэгэнт тогтчихсон болохоор дуугарч хэлэх нь ховорхон ч энэ удаагийн нийтлэлээрээ тус сэдвийн хүрээнд хэрэв эрчүүд эмэгтэйлэг харагдах, нийгмээс шүүмжлэл хүлээнэ гэж санаа зовдоггүй байсан бол юу, юу хийж үзэх байсан бэ гэх асуултын хариуг хүргэе.
- Би төрөлхийн улбар улаан үстэй. Тиймдээ ч арьс маань их цайвар цагаан. Болдогсон бол би дуртайяа нарны халхавч шүхэр хэрэглэх байсан.
- Би нэлээн жин ихтэй л дээ. Тэгээд одооноос дасгал хөдөлгөөн хийж, гүйж эхэлж байгаа юм. Спорт хөхөвч өмсөж болдог байсан бол сайхан байхгүй юу.
- Миний хийх дуртай зүйлсийн нэг бол юм оёх. Гэхдээ хүмүүс надаас юу хийх дуртай вэ гэж асуувал би загасчлах, мужааны ажил хийх гэх зэрэг илүү эршүүд хоббигоо л хэлдэг. Гэхдээ би оёдлын тухай яримаар л байдаг.
- Намайг бага байхад манай тамирын багш их онцгүй хүн байсан юм. Нэг өдөр би хичээлдээ бээлийтэй оччихсон. Гэтэл тэр намайг хариугүй амьтан, эр хүн шиг байгаач гэж хэлж байсан юм. Түүнээс хойш олон жил өнгөрсөн ч би одоо ч бээлий өмсөхдөө гэм хийж байгаа мэт санагддаг.
- Цэцэг авах. Цэцэг гоё шүү дээ. Хаа ч байсан байгаа орчноо гэрэлтүүлж байдаг.
- Үнэндээ би лусын дагинад маш их дуртай. Тэднийг үнэхээр үзэсгэлэнтэй гэж боддог: Болдогсон бол гэртээ лусын дагина хэлбэртэй чимэглэл, үзмэр авч тавимаар байдаг.
- Нийгмээс хүлээн зөвшөөрдөг байсан бол би л лав зуны турш бошинз өмсөх байсан.
- Би бусад хүмүүс юу гэж бодох бол гэж зоволгүйгээр коктайль шимж суухыг хүсдэг.
- Хумсаа будах. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч гоё хумстай хүмүүс их гоё харагддаг. Ялангуяа бүрзгэр хар.
Энгийн юм шиг хирнээ тэд битүүхэндээ ийм зүйлсийг хүсдэг байх нь гэсэн ойлголт бага ч атугай өгсөн байх гэж найдаж байна. Бидний бий болгосон нийгэм ийнхүү хүмүүсийг өөрсдийн хүссэн бүхнээ хийхээс хориглож, зулгааж, тэдгээр хүслээ нууц нэрийн дор хуваалцахаас өөр аргагүй байдалд хүргэдэг нь харамсалтай.
Та хэрвээ өөр бусад бусад хариултыг уншихыг хүсвэл энд дараарай.
Эх сурвалж: Reddit
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.