“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Үнэт цаасны данс нь баталгаажсан иргэдийн дансанд энэ сарын 28-ны өдрөөс ногдол ашгийг нь шилжүүлж эхэлсэн талаар "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иас мэдээллээ.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 2 сая 512 мянган иргэн бий. Үүнээс 1,6 сая нь хувьцааны дансаа нээлгээд буй. Тэдний 702 мянга нь банкны дансаа мэдүүлсэн гэж ҮЦТХТ мэдээлэл өглөө.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК гэрээнд заасан 179 тэрбум төгрөгийг 100 хувь шилжүүлээд байгаа юм.