"Эрдэнэс таван толгой"-н төрийн эзэмшлийн 30 хувийг гадаадын бирж дээр гаргахаар боллоо

Эрдэнэс таван толгой төрийн эзэмшлийн 30 хувийг гадаадын бирж дээр гаргаж 4.7 тэрбум ам доллар босгох болжээ. Ингэснээр 2.5 сая иргэний эзэмшиж буй 1072 ш хувьцааг хаалттай хэвээр нь үлдээх юм. Өөрөөр хэлбэл арилжаалж болохгүй гэсэн үг. Иргэд үүнээс зөвхөн ноогдол ашиг авдаг байхаар зохицуулагдаж байгаа юм. 

Үүнийг олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ өсөлттэй, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт сэргэж байгаа энэ цагт Тавантолгой ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, боловсруулж гаргах боломж гэж Засгийн газар үзэж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар ярихдаа "Тавантолгой ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, боловсруулж гаргах, олон зах зээл рүү гаргах эх үүсвэрийг бий болгох, өмнөд хөрш рүү чиглэсэн дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Тиймээс ч олон улсын  зах зээл дээрээс хөрөнгө босгох нь зөв юм" хэмээн ярьсан байна.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.