Б.Баясгалан
09 сарын 06, 2018
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай тушаал гаргажээ.
Тус тушаалд:
"Монгол орны цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотууд, дүүргүүдийн төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр, бусад аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтын эхлэх хугацааг тухайн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тогтоосугай" гэжээ.
Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай Эрчим хүчний сайдын тушаалыг бүрэн эхээр нь хүргэж байна.
дулаан халаалт ц.даваасүрэн эрчим хүч халаалт ирэх халаалт зогсоох
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.