"Монгол бахархал"-ын өдөрт зориулсан Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болно.

Тодруулбал, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн "Монгол бахархал"-ын өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 2020 оны 11 дүгээр сарын 16-нд 14:00 цагаас Буянт-Ухаа  спортын ордонд болно.

Барилдах бөхчүүдийг энэ сарын 14, 15-нд цахимаар бүртгэх аж.

Бөхийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын үндэсний бөхийн холбоо зохион байгуулна.