Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ сард хоёр удаа амарна. Тодруулбал, Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр энэ сарын 16-ны өдөр буюу даваа гаригт тохионо. Мөн Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 96 жилийн ой энэ сарын 26-нд буюу Пүрэв гаригт тохиох юм. 

2012 оноос хойш тэмдэглэж ирсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу "Монгол бахархлын өдөр"-үүд нь:

  • 2012 онд 11 сарын 14
  • 2013 онд 11 сарын 4
  • 2014 онд 11 сарын 23
  • 2015 онд 11 сарын 12
  • 2016 онд 10 сарын 31
  • 2017 онд 11 сарын 19
  • 2018 онд 11 сарын 8
  • 2019 онд 11 сарын 27 тохиож байгаа юм.