П.Мөнгөнсор
09 сарын 27, 2021
Хонь
Хонины ордныхон шинэ долоо хоногийг аз жаргалтай угтаарай. Өөрт тань таалагдахгүй зүйл байсан ч ажлын нөхөдтэйгөө найрсаг харьцаж, эерэг сэтгэгдэл үлдээхийг хичээ. Гэрийнхээ дотоод засал чимэглэлийг өөрчлөх, засвар хийхэд тохиромжтой долоо хоног байх болно.
Эрүүл мэндэдээ онцгой анхаар. Хамар чих хоолойн асуудалтай тулгарч мэднэ. Долоо хоногийн сүүлээр ачаалал нэмэгдэж, стрессдэх төлөвтэй.
Үхэр
Эерэг сар ивээлдээ багтааж, энэ долоо хоногт ашиг орлого арвин байна. Тиймээс хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэлгүй, хадгалахыг хичээгээрэй. Од эрхэс үхрийн ордныхныг энэ долоо хоногт гэртээ хооллож, шинэ хүнс хэрэглэхийг зөвлөж байна.
Ажлын ачаалал нэмэгдэх ч ажралгүй даван гарна. Гагцхүү дотоод энергиэ сэлбэж, сайн унтаж амрахаа мартуузай. Дурлалт хосууд аз жаргалдаа умбах болно. Харин хамтдаа авахуулсан зургаа цахим орчинд нийтэлж, олны анхаарлыг татаад хэрэггүй.
Ихэр
Шинэ долоо хоногт адал явдал айсуй. Өглөө эртлэн босож, ууланд алхаарай. Цэнгэг агаар эрч хүч сэлбэхээс гадна бодлоо цэгцлэх боломж олгоно. Энэ долоо хоногт хийх ажлуудаа төлөвлөн, цагаа зөв хуваарилаарай.
Эс бөгөөс долоо хоногийн дундуур ажлын ачаалал нэмэгдэнэ. Энэ долоо хоногт чухал шийдвэр гаргаад хэрэггүй гэж гараг эрхэс зөвлөж байна. Өнгөрсөн хугацаанд сэтгэлийг тань зовоож байсан асуудлууд шийдэгдэх болно.
Мэлхий
Хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгсөн амжилттай долоо хоног өнгөрнө. Ажил, бизнесийн салбарт чухал шийдвэр гаргах шаардлагатай тулгарч мэднэ. Тиймээс ажлын нөхөд, ойр дотнынхноосоо туслалцаа аваарай. Хичээн ажилласны үр дүн гарч, цалингаа нэмүүлэх боломж олдох нь ээ.
Ажлын талбарт эрч хүчээ алдалгүй, шинэ санаа санаачилга дэвшүүлэхээ мартуузай. Жолоо барихдаа хурдаа хэтрүүлэхээс болгоомжил. Хол замд явах, аялалд гарахаар төлөвлөсөн бол энэ долоо хоногт түр азнаарай.
Арслан
Арслангийн ордныхон шинэ өдрүүдийг завгүй угтах нь ээ. Ажилдаа бүрэн төвлөрч саад болох зүйлсээс зайгаа барихыг хичээ. Гэр бүлдээ хангалттай цаг гаргахгүй байсан ч сэтгэлээр унаад хэрэггүй.
Энэ долоо хоногт буяны байгууллагад хандив өргөвөл сайн гэдгийг од эрхэс зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. Мөн сарны нөлөөгөөр сэтгэл санаа тогтворгүй болох төлөвтэй.
Охин
Эрч хүч ундарсан шинэ долоо айсуй. Ажлаа сольж, шинэ зүйл туршихаар төлөвлөсөн бол зориглох цаг нь иржээ. Ганц бие охины ордныхон хосоо олж, аз жаргалдаа умбах нь. Долоо хоногийн дундуур од эрхэс таныг ивээж, өөртөө итгэх итгэл бэлэглэнэ.
Тиймээс үр бүтээлтэй ажиллаж, ажлуудаа товлосон хугацаандаа дуусгаж чадна. Аливаа зүйлсийг хэт ургуулан бодох хэрэггүй. Хэт их бодох тусам бодит байдал хол санагддаг нягууртай.
Жинлүүр
Олон зүйл ухаарч ойлгосон үр бүтээлтэй долоо хоног эхэлж байна. Удаан уулзаагүй найз нөхөд эсвэл ойр дотнынхон дээрээ зочлоход энэ долоо хоног тун таатай. Шийдэж чадахгүй асуудалтай тулгарсан ч бууж өгч болохгүй.
Өөртөө итгэж, зоригтой алхам хийвэл хэцүү асуудал гэж үгүй. Үл ойлголцол гарсан ч хэрэлдэж муудалцаад хэрэггүй. Бясалгаж хийж, дотоод хүнтэйгээ ярилцах нь уур уцаараа хянахад тустай.
Хилэнц
Энэ долоо хоногт хилэнцийн ордныхон өөртөө амралт өгөөрэй. Завгүй амьдралыг хэв маягаас түр ч болов амсхийж, өөрийгөө цэнэглэх нь зүйтэй. Утас, зурагт зэрэг анхаарлыг тань татдаг зүйлсийг унтрааж, зөвхөн өөртэйгөө цагийг өнгөрүүл.
Хайр дурлалаа олохоор хайж буй хилэнцийнхэн энэ долоо хоногт азтай байх нь. Холоос хайсан хүн тань хажууд нь ч байж мэдэх юм. Гэр бүлийнхэнтэйгээ аялалд гарахаар төлөвлөсөн бол энэ долоо хоног тохиромжтой.
Нум
Нумын ордныхон энэ долоо хоногт сэтгэлзүйн асуудлаа онцгой анхаар. Олон хүнээр хүрээлүүлсэн ч сэтгэл дотроо ганцаардаж буй мэт мэдрэмж төрж болно. Мэдэрч буй бүхнээ бусадтай хуваалцах нь хамгийн зөв шийдэл гэдгийг од эрхэс зөвлөж байна.
Эс бөгөөс бодит ертөнцөөс хөндийрч буй мэт мэдрэгдэх нь. Санхүүгийн сахилга баттай байж, хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр нөхцөл байдал дээрдэж, сэтгэл санаа хэвийн болно.
Матар
Гараг эрхсийн нөлөөгөөр энэ долоо хоногийг аз жаргалтай эхлүүлэх нь. Таны шаргуу хөдөлмөрийг удирдлагууд тань үнэлж, тушаал дэвших боломж олгоно. Хууль шүүхийн маргаанд ялах магадлал тун өндөр.
Ажлын талбарт шинэ хамтрагчтай болбол алсдаа үр ашгаа өгөх нигууртай. Үл хөдлөх хөрөнгийн бизнест хөрөнгө оруулахыг од эрхэс зөвлөж байна.
Хумх
Хүүхдийнхээ хичээл сурлагад анхаарсан, бүтээлч өдрүүд үргэлжлэх төлөвтэй. Мөн ажлын ачаалал өндөр байх нь. Энэ долоо хоногт хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Алсдаа алдагдал хүлээнэ. Хамт олныхоо итгэлийг хүлээхийн тулд төсөөлөөгүй шинэ сорилтуудтай тулж мэднэ.
Тэвчээртэй байж, аливаа асуудлыг эвээр шийдэхийг хичээгээрэй. Долоо хоногийн сүүлээр бүтээлч байдал нэмэгдэж, шинэ санаанууд цуврах болно. Тэдгээрийг алдалгүй барьж авч, ажил амьдралдаа хэрэгжүүлээрэй.
Загас
Ховроо ертөнц тань амьдрал руу олон сайн хүн илгээх болно. Ажлын хамт олны тусламжтай төлөвлөсөн ажлаа хугацаанд нь дуусгаж чадна. Танилын хүрээгээ ашиглаж өөртөө олон боломжуудыг нээгээрэй.
Ажилдаа няхуур хандаж, алдаа гаргахаас болгоомжил. Эс бөгөөс дайснуудынхаа олз болно. Эцэг эхийнхээ эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулаарай. Өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгч эхэлнэ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.