Мари Кондо нь “дэлхийн хамгийн цэвэрч хүн” хэмээн олон танигдсан бөгөөд түүний шоу нэвтрүүлэг "Netflix"-ээр 2019 оны нэгдүгээр сарын 1-нд цацагдаж эхлэх юм байна.

Уг шоу нэвтрүүлгийн нэр нь “Мари Кондотой цэгцлэе” нэртэй ба эмх цэгцгүй, зохион байгуулалтгүй айл гэрүүдийг тус шоунд танилцуулна. Тэдгээр айлуудад Мэри Кондо зочилон очиж, тэдний гэрийг цэгцтэй болгоход туслан, илүү зай гарган, амьдралд нь шинэ орон зай, цэгцтэй байдлыг санал болгосноор сэтгэл санаа болон хувийн амьдралд нь гарах өөрчлөлтийг харуулах юм байна. 


Гэрийн эзэд ихэвлэн материаллаг зүйлтэй сэтгэлээрээ холбогдсон байдаг. Шоунд оролцсон нэгэн эмэгтэй нөхрөө нас барсаны дараа түүний эдэлж хэрэглэж байсан зүйлсээс салахдаа нулимс дуслуулан хагацаж салж чадахгүй байгааг тус шоуны трейлерт харуулжээ.


Тус шоу нэвтрүүлгийг тэсэн ядан хүлээж байгаа хүмүүсийн сэтгэгдлийг доорх зургаас харна уу.



Эх сурвалж: https://nextshark.com