Б.Номин
05 сарын 14, 2026
2026 оны “Элсэлтийн шалгалт”-ын бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна.
Бүртгэл Улаанбаатар хотын цагаар тавдугаар сарын 15-ны 18:00 цагт хаагдана. Иймд бүртгүүлж амжаагүй болон шалгалт өгөх хичээлээ сонгож, төлбөр төлж баталгаажуулаагүй шалгуулагчид дээр заасан хугацаанаас өмнө бүртгэлээ баталгаажуулахыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс зөвлөлөө.
Бүртгэлийн хугацаанд та бүхэн шалгалт өгөх хичээлээ нэмэх боломжтой. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.