Тэрбумтан Элон Маскийн  "The Space X" компани ангараг гарагийг чөлөөт гараг гэж тунхаглах нь. Тэд уг гараг дээр барихаар төлөвлөж буй колончлолын үйл ажиллагаанд дэлхийн хуулийг зөвшөөрөхгүй хэмээн мэдэгджээ.

Колончлоно гэдэг нь ангараг гарагийн эргэн тойронд хиймэл дагуул байрлуулж, хот байгуулах юм. Мөн хэрвээ уг гараг дээр маргаан зөрчил гарвал дэлхийн хуулиар биш сайн итгэлцэл дээр суурилсан зарчмаар асуудлыг шийднэ гэжээ.

Гэхдээ дэлхий болон саран дээр явуулж буй сансарын үйл ажиллагаа нь олон улсын хууль дүрмийг даган мөрдөх аж.

Түүний "SpaceX" компани Ангараг руу 2022 онд анхны хөлгөө нисгэх бөгөөд 2024 онд сансрын жуулчид бүхий хүн тээврийн хөлөг нь нисэх хуваарьтай байгаа. Хөлгийн нэр нь"Starship" юм.