“Эко соёл” сан  нийслэлийн 116, 129 дүгээр сургууль, 62, 214 дүгээр цэцэрлэг, Баян зүрх дүүргийн 22 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт мод тарилаа. Ингэхдээ  хайлаас, агч, улиас, монос, зэрэг 2500 гаруй мод суулгасан байна. Уг ажлыг Нийслэлийн гэр хорооллыг моджуулах, эко орчин бүрдүүлэх зорилготой  “Нэг хашаа нэг мод” төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ. 

Дашрамд дурдахад  “Нэг Хашаа Нэг Мод” төсөл нь Улаанбаатар хотын хөрсний бохирдол, агаарын тоосжилтыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм. Гэр хороолол дунд байршилтай сургууль, цэцэрлэг, тоглоомын талбайн орчинг цэцэрлэгжүүлэх ажил маш их шаардлагатай байгаа нь анзаарагдсан тул энэ жилийн хаврын тариалалтад бид дээрх газруудыг түлхүү сонгосон байна. 

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн багш, эцэг эхтэй хамтран мод тарих болон бусад хүмүүнлэгийн ажлыг 2020 оны “Эх дэлхийн мисс”-д Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон Б.Баттогтох ивээн тэтгэж тус сантай хамтран ажиллажээ.

Төсөлд хамрагдсан айл өрх мод тарихаасаа өмнө заавал сургалт хамрагдан, мод тарих аргачлалыг сурч байгаа гэнэ. Энэ жил ковидын болон хөл хорионы нөхцөл байдалд нийцүүлэн сургалтаа онлайн хэлбэрээр урьдчилан явуулжээ. 

"Төслийн  өөр нэг зорилго бол иргэдэд  байгаль орчинд ээлтэй соёл, ухамсар бий болгох юм. Энэ үүднээс шашны зан үйлээр дамжуулан иргэдэд нөлөөлөх, олон нийтийн танил хүмүүсээр дамжуулан экологийн боловсрол, эерэг хандлагыг нийгэмд бий болгох талаар цаашид төрөл бүрийн ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.Тухайлбал  өнгөрсөн онд “Эко соёл” сан ШХА-н дэмжлэгээр нийслэлийн Самъяа хийдийн лам нартай хамтран Тасганы овооны гудамнуудад нийтдээ 1050 мод тарьсан.  Энэ жил нахиалаад сайхан ургаж байгаа ба дахин 40 улиас тарихаар э лам нартай ярилцаад байна" гэж тус сангийн тэргүүн Т.Саруул ярилаа.