Тухайн бүсгүй нөхөр болон хадам ахыгаа эл хэрэгт буруутган цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, үүнийх нь дагуу сэжигтнүүдийн цагдан хорьжээ. Баруун Бенгалын орчимд оршин суудаг бүсгүй хоёр жилийн өмнө хэвлийгээр нь хүчтэй өвдөж байсан тул мухар олгойн хагалгаанд орсон аж. Улмаар 2017 онд тэрбээр хоёр төрлийн шинжилгээнд орж нэг бөөр нь байхгүй болсныг баталгаажуулсан байна. 

Түүний нөхөр сүйн инжний мөнгөө нэхдэг байсан тухай бүсгүй мэдэгдсэн. Энэтхэгийн уламжлалаар бол инжний мөнгийг бүсгүйн тал гаргадаг, гэвч үүнийг 1961 оноос хойш хориглосон билээ. Хохирогч эмэгтэй Рита Саркар дотоодын хэвлэл мэдээлэлд өөрийгөө олон жил гэр бүлийн хүчирхийлэлд байсан, инжний мөнгө нөхөр нь олон жил нэхсэн талаар ярьжээ.  

"Нөхөр намайг Колката дахь хувийн сувилал руу авч явсан, тэнд олгойгоо авахуулсны дараа зүгээр болно гэж эмч нар надад хэлсэн. Бас нөхөр намайг Колкатад хийлгэсэн хагалгааныхаа талаар хэнд ч хэлэхгүй байхыг даалгасан." хэмээн тэрбээр нөхцөл байдлыг тайлбарласан байна.