Хүдэрчулууны Хулан
03 сарын 04, 2026
Эх, хүүхэд, нярайн эндэгдлийг бууруулах, орон нутагт чанартай, тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэх зорилгоор ЭХЭМҮТ болон МАК компани хамтран “Энх-Мэнд” хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо.
“Энх-Мэнд” хөтөлбөр нь Монгол Улсын 21 аймаг, 330 сумыг хамарсан, эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй үндэсний хэмжээний анхдагч санаачилга юм.
Хөтөлбөрийн хүрээнд: 1. Иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, нарийвчилсан оношилгоо, шаардлагатай тохиолдолд газар дээр нь мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх, хяналтын хүүхдүүдийг үзлэгт хамруулах,
2. Мэргэжлийн болон чадавхжуулах үйл ажиллагаа, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд лекц унших, ажлын байрны сургалт зохион байгуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, тусламж үйлчилгээний чанарыг цогцоор нь нэмэх чиглэлээр үйл ажиллагаг эрчимжүүүлэх аж.
Энэхүү хамтын ажиллагаа нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, орон нутагт нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний хүртээмжийг бодитоор нэмэх, эрүүл мэндийн тогтолцооны тогтвортой хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой алхам болж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.