Өнөөдөр (2023.06.01) "Эх үрсийн баяр" тохиож байна. Энэ өдөрт зориулсан "Монгол хүүхдүүд 2023" нэгдсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд 11:00 цагаас эхэлнэ.

Нийслэлийн соёл урлагийн газраас уг үйл ажиллагааны хөтөлбөрийг гаргажээ. Хөтөлбөр 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр эцэг эх, асран хамгаалагчид дараах зөвлөмжийг мөрдөж, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг уриалж байна.

  • Цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хувцаслаж, нарнаас хамгаалах малгай өмсөх, шил зүүх, сэрүүхэн үед даарахаас сэргийлэх, борооны шүхэр авч явах,
  • Хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлж эцэг эх, асран хамгаалагчид утасныхаа дугаарыг цээжлүүлэх, утасны дугаартай бугуйвч, мандат, бусад таних тэмдгийг заавал хэрэглэх,
  • Хүнсний аюулгүй байдлыг хангасан, баталгаат хугацаатай, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн хэрэглэх,
  • Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдэдээ тавих анхаарал халамж, хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг бэртэж гэмтэх, зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх.

Хүүхдийн баяраар болох үйл ажиллагаа болон хөтөлбөрийн мэдээллийг доорх QR кодыг уншуулан аваарай.

СТӨ-нд "Хөгжлийн харандаа" үзэсгэлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Улсын хүүхэлдэйн театрт хүүхдийн жүжиг, Монголын хүүхдийн ордонд "Хүүхдийн ертөнц" фестиваль, Хүүхдийн урлан бүтээх төвд "Бүтээлч хүүхэд" өдөрлөг зохион байгуулагдана.

Нийслэлийн найман дүүрэгт дараах үйл ажиллагаа зохион байгуулагдана.