Дуучин R. Kelly-г бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт дахин буруутгажээ


05 сарын 31, 2019

МОСКВА. /АиФ/. Америкийн дуучин R. Kelly-г бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт дахин буруутгасан тухай “Chicago Tribune” сонин мэдээлсэн байна.

Чикагогийн тойргийн прокурорын газар дуучин залууг бэлгийн дарамт үзүүлсэн, насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг нийт 11 зүйлээр шинээр буруутгажээ. 

Дуучин R. Kelly ирэх долоо хоногт шүүх хуралд оролцох юм байна. Ийм хэрэг үйлдээгүй гэдгээ тэрбээр хэд хэдэн удаа мэдэгджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

r. kelly бэлгийн хүчирхийлэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.