Сүүлийн үед “Хөөрхөн төрөх албагүй”, “Сэтгэл минь алдуураад байна”, “Харц” зэрэг уран бүтээлүүдээрээ сонсогчдын хайр, талархлыг хүлээгээд байгаа эрхэм бол Данзаннямын Амартүвшин юм. Тэрээр жүжигчин, дуучин, хөтлөгч гээд төрөл бүрийн авьяастай.

СУИС-ийг МУАЖ Б.Мөнхдорж багшийн удирдлага дор 2011 онд жүжигчин мэргэжлээр төгссөн Д.Амартүвшин телевизийн салбараас ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байжээ.

Хүмүүс түүнийг “Play Entertainment”-н үүсгэн байгуулагч, найруулагч гэдгийг тэр бүр мэддэггүй. Тэрбээр энэхүү хөшигний араас олон дуучид, уран бүтээлчдийн видео клип, сурталчилгааг олон түмэнд хүргэсэн юм.

Нэгэн үед Монголчуудыг байлдан дагуулж байсан “Хөөрхөн төрөх албагүй” гэх Оросын олон ангит киног санагдуулам адил нэртэй дуу бидний чихэнд хүрээд хэдэн жил болжээ. Дуучин Д.Амартүвшиний дуу, хөгжмийн салбарт цахиур хагалсан нь энэ аж. 

Хөтлөгч, дуучин Д.Амартүвшиний  “Хөөрхөн төрөх албагүй” тоглолт 2024 оны 04 дүгээр сарын 06-нд 19:00 цагаас "UB Palace"-ийн концертын их танхимд болно.


Тоглолтод урилгаар: Л.Чаминчулуун /МУГЖ/, дуучин Б.Болд /СТА/, Х.Мөнгөнцэцэг/СТА/, Б.Уранзаяа /СТА/, Э.Дашням /СТА/, Ш.Саранхөхөө /СТА/, дуучин Luuya, Brand Angels /бүжгийн хамтлаг/ нар оролцоно. 


Ерөнхий зохион байгуулагч: “Play entertainment” студи

UB Palace концертын их танхим 2024.04.06 | 19:00

Тасалбарыг: https://www.ticket.mn/event/2025

Тасалбар захиалга болон дэлгэрэнгүй мэдээллийг: 80282828, 88108050