Дуучин Адель нөхрөөсөө салжээ

Х.Оргил
04 сарын 20, 2019

Алдарт дуучин Адел нөхөр Саймон Конекигоосоо салжээ.

Хосууд урт хугацааны турш гэр бүлийн зөрчил маргаантай явсан нь ийнхүү шийдвэр гаргахад хүргэсэн гэжээ.

Тэд 2013 онд хүүтэй болж Анжело хэмээн нэрлэж байсан юм. Түүний нөхөр Саймон Конеки нь хүмүүнлэгийн чиглэлийн ажил эрхэлдэг компанитай бөгөөд 10 настай охинтой нэгэн билээ.

Дуучин бүсгүй бүтэлгүй хайрын гуниг шаналал дүүрэн дуунуудаараа хамгийн их борлогдсон цомгийн эзэн болсон бөгөөд Грэммийн хөгжмийн наадмын хамаг шагналыг хамсан билээ.

Холбоотой сэдвүүд

салалт адель

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.