2018 оноос хойш үйлдвэрлэхээ зогсоосон байсан iPhone SE нэрийн гар утсыг дундаж давхаргын хэрэглэгчдэд зориулан шинээр дахин гаргаж ирснээ Apple компани зарлалаа.

4.7 инчийн дэлгэцтэй, хурууны хээ мэдрэгчтэй, 2016 оны iPhone 7 хэлбэрийг дууриалган гаргасан боловч камер нь нүүр таних чадваргүй юм байна. iPhone 11 Pro-той адилхан процессортой боловч ардаа олон камергүйгээр бүтээгдсэн байна.

Үнийн хувьд АНУ-д гаргах үнэ нь өмнөх SE-тэй адилхан үнэтэй буюу 399 ам.доллар харин бусад орны зах зээлд илүү үнэтэй буюу Английн зах зээлд 419 фунт болох ажээ.

Дундаж давхаргынханд зориулсан гар утсаа дахин гаргаснаар Apple компани зах зээл дээр хүчтэй байгаа Samsung, Google гэх мэт өрсөлдөгчдийн эсрэг буюу шинэ хэрэглэгчдээ татахад нь туслах юм.

Коронавирусийн дэгдэлтээс хойш эрэлт хэрэгцээ буурсан боловч гар утасны компаниуд шинэ бүтээгдэхүүнээ гаргасаар байна. Өнгөрсөн сар Huawei өөрийн P40 гаргасан бол энэ долоо хоногийн эхээр OnePlus мөн шинэ загвар гаргасан.

Өнгөрсөн 2 дугаар сард Хятад дах үйлдвэрүүд нь зогссоноос болж Iphone-ний үйлдвэрлэлд нөлөөлж, борлуулалт буурч олон улсад Apple компанийн дэлгүүрүүд хаагдсан юм. Гэхдээ эхний 6-9 дүгээр сард 20-25 сая ширхэг гар утас борлуулахаар төлөвлөж байна.


Эх сурвалж: BBC