Урьдчилсан захиалгаараа 720 доллараар зарагдаж буй "Samsung Galaxy S8" утас нь маш олон давуу талуудтай хэмээн хэвлэл мэдээллээр шуугиж байгаа. Гэвч мөнхийн өрсөлдөгч болох iPhone-оосоо яг юугаараа давуу юм бэ? хэмээн олон хүмүүст бодогдож байгаа нь гарцаагүй. Тэгвэл та бүхэндээ зөвхөн "Samsung Galaxy S8" утсанд л хийх боломжтой харин iPhone утсан дээр боломжгүй зүйлсийг хүргэж байна.

  1. Утасны түгжээгээ тайлахдаа нүдний солонгон бүрхэвчээ сканердуулан таниулах боломжтой. Илүү өндөр нууцлалтай болж буй нь энэ юм. Харин iPhone утас зөвхөн хурууны хээгээр нууцлагддаг нь тийм ч найдвартай нууцлал байж чаддаггүй байна.
  2. Мөн өөрийнхөө селфи зургаа авч царайгаа таниулан утасны түгжээгээ тайлах боломжтой. Энэ нь дээрх нүдний солонгон бүрхэвчээ сканердуулахаас илүү хурдан арга юм.
  3. Дэлгэцийн хэмжээ нь өмнөхөөсөө томорсон бөгөөд Galaxy S8 нь 5.8 инч дэлгэцтэй бол S8+ нь 6.2 инчийн дэлгэцтэй ажээ. Харин iPhone 7 хувьд 4.7 инч дэлгэцтэй, iPhone 7 Plus нь 5.5 инчийн дэлгэцтэй билээ.
  4. Samsung Galaxy S8-ийг утасгүй (wireless) тавцан дээр цэнэглэх боломжтой бөгөөд өмнөх загваруудыг бодвол илүү хурдан цэнэг нь дүүрдэг болгон шинэчилжээ. Гэтэл iPhone-д утасгүй (wireless) цэнэглэгч байдаггүй бөгөөд хурдан цэнэглэх өөрчлөлт бий болоогүй билээ.
  5. Стандарт хэмжээтэй чихэвч хийх оролтыг Samsung Galaxy S8 алга болгоогүй. Харин iPhone 7 чихэвчний оролтыг алга болгож утасгүй чихэвч худалдаанд гаргасанг бид мэднэ.
  6. "Samsung Pay" хэмээх төлбөр төлөх аппликейшн яг л банкны кредит карт уншигч шиг ажиллах болно. Тиймээс "Apple Pay"-ээр төлбөр төлөхийн тулд нэмэлт NFC төхөөрөмж ашиглах шаардлагагүй юм.
  7. Samsung Galaxy S8 нь өөрсдийн гэсэн виртуал реалити (VR) төхөөрөмжийг Facebook-ийн "Oculus" компанитай хамтран бүтээжээ. Хэрэв та S8 утсыг дөрөвдүгээр сарын хорин нэгнээс өмнө урьдчилан захиалбал энэхүү VR төхөөрөмжийг бэлэг болгон өгөх юм байна. iPhone утсыг VR төхөөрөмжинд хийж ажиллуулах боломжтой ч, бүх зүйл дээр VR төхөөрөмж дэмждэггүй билээ. 
  8. Galaxy S8-ийн ард талд зүрхний цохилт хэмжигч бий. Үүгээр өөрийн судасны цохилтоо хэмжих боломжтой. Харин iPhone хувьд "Apple watch" эсвэл өөр нэмэлт төхөөрөмжийн тусламжтай дээрх үйлдлийг хийдэг билээ.
  9. Түүнчлэн та өөрийн Samsung Galaxy S8 утсаа монитор, компьютерийн гар, хулгана зэрэгтэйгээ нэмэлт төхөөрөмж тусламжтайгаар холбож гар утсаа яг л энгийн компьютер шиг ашиглах боломжтой ажээ. Гэвч энэ нь зөвхөн компанийн ирээдүйн төлөвлөгөөнд багтаж байгаа юм байна. Харин iPhone хувьд утасныхаа дэлгэцийг том дэлгэц рүү шилжүүлэхээс өөр илүү үйлдэл хийдэггүй билээ.
  10. Самсунгаас гаргаж буй "Bixby" хувийн туслах нь та хүссэн зүйлийнхээ зургийг авснаар таны утас тэрхүү зүйлийг таниж мөн хаана хэдэн төгрөгөөр худаалагдаж буйг мэдээллэх болно. Гэвч iPhone утасны "Siri" туслах нь камер ашиглах үйлдэл хийдэггүй.