"Дулаалга ба эрчим хүчний солонгорол” сэдэвт олон талт оролцогчдын хэлэлцүүлэг болж байна

“Цэвэр эрчим хүчний шилжилт: Дулаалга ба эрчим хүчний солонгорол” сэдэвт олон талт оролцогчдын хэлэлцүүлэг өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдаж байна.

Хэлэлцүүлгээр Улаанбаатар хот өнөөг хүртэл дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэлийн нэг хэвээр байгаа талаар судлаачид онцолж байна.

Ялангуяа өвлийн улиралд PM2.5 тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжөөс 27 дахин өндөр түвшинд хүрдэг нь иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлсээр байгаа юм.

ЗурагТайлбар



Иймд хэлэлцүүлгийн үеэр нийслэл болон орон нутгийн засаг захиргаа, хувийн хэвшил, хөгжлийн түншүүд цэвэр эрчим хүчний шийдлүүдийг бодит нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх боломж, сорилтын талаар хэлэлцэж, Улаанбаатар хотод дулаалга болон эрчим хүчний эх үүсвэрийн солонгорлыг нэмэгдүүлэх шинэ санаачлагуудыг танилцууллаа.

Тодруулбал, агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ иргэдийн санхүүгийн дарамтыг багасгах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үр дүнтэй гарцын нэг бол орон сууц, барилгын дулаалгыг сайжруулах явдал гэдгийг онцлов. Судалгаагаар барилга байгууламжийг зөв дулаалснаар эрчим хүчний хэрэглээг 44 хүртэл хувиар бууруулах боломжтой аж

Учир нь дулааны алдагдалтай барилга байгууламж дэлхийн дулаарлын шалтгааны 40 хувийг эзэлдэг гэж үздэг. Иймээс дулаалга нь зөвхөн эрчим хүчний хэмнэлт бус, агаарын бохирдол болон уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах стратегийн ач холбогдолтой шийдэл гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байна. 

Одоогоор НЗДТГ-аас хэд хэдэн шинэлэг төслийг хэрэгжүүлж байгаа ажээ. 

Хэлэлцүүлгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан болон УИХ-ын даргын 85-р захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хамтран зохион байгуулж буй бөгөөд төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл нэг дор чуулж буйгаараа онцлог юм. 


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.