АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Дональд Трамп Жр өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад ирж, Алтай Таван Богд ууланд амрахдаа дэлхийд нэн ховордсон аргалийг агнасан тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар мэдээллээд буй.

Үүнтэй холбоотойгоор Байгал орчин, аялал жуулчлалын яамнаас өчигдөр албан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Албан мэдэгдэл

Хэвлэлийн мэдээллээр саяхан Дональд Трампын хүү Jr-ийг хууль бусаар  эсвэл давуу байдлаар Монгол Улсын Засгийн газраас  ховордсон аргаль угалз агнах тусгай зөвшөөрөл авсан хэмээн мэдээлсэн байна. Ийм бодит бус мэдээллээс болж олон нийт болон олон тооны ногоон гэсэн ТББ-ууд асуудлыг ноцтой болгон тавьж, тайлбар шаардаж байна.

2003 оноос хойш Монголд хэрэгжиж байгаа байгаль дээр ховордсон Аргаль хонь хамгаалах хамгааллын хөтөлбөрт Ноён Трамп оролцож байгаа билээ.

Аргаль угалзын ан агнуурын тусгай зөвшөөрлийг жил бүр хязгаарлагдмал тоотойгоор үндэсний ан агнуурын компаниудад зардаг бөгөөд, тэд цааш нь гадаадын ан агнуурын байгууллагуудад худалддаг. Аргаль угалзын тусгай зөвшөөрөл, ан агнуурын аялал нь монголчуудаас ховор амьтдыг хамгаалах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж  байгаагийн нэг бүрдэл хэсэг юм. Эдгээр цөөхөн тоотой олгогддог, үнэтэй тусгай зөвшөөрөл нь Аргаль хонь хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол санхүүгийн эх үүсвэр болдог ба 12.7 сая га хамгаалагдсан газар нутгийг хамарч, нутгийн иргэдийн орлогыг ч бүрдүүлж өгдөг байна.

(“Гулзат санаачилга” нөхөрлөл г.м) Аргаль хонь, түүний амьдрах орчныг хамгаалах энэ хөтөлбөр нь нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээс гадна баc үндэсний ТББ-ын оролцоотой хэрэгжиж байгаа бөгөөд үүнд Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо, Алтайн нүүдэлчид ТББ, Монголын Зэрлэг хонь хамгаалах нийгэмлэг, Зэрлэг амьтдын эрхийг хамгаалах сан, Монголын ан агнуурын менежментийн холбоо, Монголын анчдын нийгэмлэг гэх мэт ТББ-ууд идэвхтэй оролцож байна.

Монголын Засгийн газар нь гадаадын ан агнуурын компани тусгай зөвшөөрлийг 2019 оны 1-р сард монголын ан агнуурын компаниас худалдаж авсан, мөн тусгай зөвшөөрлийг 2019 оны 1-р сард зарсан талаар болон Ноён Трампыг Монголд ан агнахаар ирэх хүртэл ямар нэг урьдчилсан мэдээлэлгүй байсан.

Монголын Засгийн газраас АНУ-ын Элчин сайдын яамтай уулзахад Ноён Трампын аялал төлөвлөсний дагуу хэвийн аюулгүй байдлыг хангасан журмаар явагдсан мэдээлэл авсан болно.

Монгол Улсын Засгийн газар Ноён Трампыг Монгол Улсад зочилсонд талархаж байгаагийн зэрэгцээ аргаль хонь хамгаалах энэхүү чухал хөтөлбөрийг дэмжин оролцоно гэдэгт итгэж байна.

Та бүхэн мэдээлэл шаардлагатай бол дараах хүнтэй холбогдоно уу.

Ноён Дамдингийн Гансүх - Гадаа харилцааны яамны Америк, Ойрхи Дорнод ба Африкийн газрын захирал,

Цахим шуудан: Dep05-1@mfa.gov.mn

Утас: 976-88655555

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам