Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг угтах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр 11 цагт Д.Сүхбаатарын талбайд эхлэнэ.

Үүнтэй холбогдуулан, Төрийн тусгай хамгаалалтын газраас талбайн ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагууд мэдэгдэл хүргүүлжээ.

Тус мэдэгдэлд, "Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төрийн тэргүүнийг угтах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд 09 дүгээр сарын 03-ны өдөр болохтой холбогдуулан төрийн тусгай хамгаалалт зохион байгуулагдах тул аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд тус өдөр Д.Сүхбаатарын талбай руу харсан албан тасалгаа, хонгил, хурлын болон үйлчилгээний танхимын цонх, салхивчийг нээхгүй байж, дээвэр лүү гарах хаалга, дээврийн хонгилын гарцыг цоожилж, дээвэр дээр засвар, үйлчилгээний ажил төлөвлөхгүй, явуулахгүй байх талаар нийт ажилтан, алба хаагчдад анхааруулах арга хэмжээ авна уу.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн манай шаардлагыг хүндэтгэн биелүүлэхийг хүсч энэхүү мэдэгдлийг хүргүүлэв
" гэжээ.