Дональд Трамп Хятадыг дахин сүрдүүлэв

Peak.mn
11 сарын 20, 2019

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-д ашигтай гэрээ байгуулах тохиролцоонд хүрч чадахгүй бол татвараа нэмэгдүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ыг дахин сүрдүүлжээ.

“Хэрэв бид Хятад улстай гэрээ байгуулж чадахгүй бол би татварыг улам нэмэгдүүлнэ. Тус улс надад таалагдахгүй байгаа гэрээг байгуулах гэж байна” гэж Д.Трамп сайд нарын танхимын хурлын үеэр мэдэгджээ. 

АНУ болон БНХАУ сүүлийн 16 сарын турш “худалдааны дайны” байдалд байгаа юм. Хоёр улс бараа бүтээгдэхүүнүүддээ нэг бус удаа худалдааны татвар ногдуулж, мөн нэмэгдүүлсэн билээ. Эдийн засгаараа тэргүүлэгч хоёр улсын худалдааны маргаан дэлхийн эдийн засгийн өсөлтөд хүчтэй нөлөөлсөн бөгөөд худалдааны маргааныг зохицуулах нь эрсдэлтэй хөрөнгийн эрэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хэтийн төлөвийн талаарх санаа зовнилыг багасгана гэж шинжээчид үзэж байгаа аж.

Америк-Хятадын худалдааны ээлжит хэлэлцээ 10 дугаар сарын эхээр болсон. Уг хэлэлцээний дараа Америкийн эрх баригчид Хятадын бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх шийдвэрээ хойшлуулсан юм. 


 


 


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.