Х.Оргил
04 сарын 27, 2020
ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
4 дүгээр сарын 26-ны өдөр ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр нийт 161 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдса эмч, эмнэлгийн ажилтан, асрагч нарын 19 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид эмчилгээнд орохын өмнө, дараа эмч, сувилагч, үйлчилгээний ажилтнууддаа шинжилгээ авч, уушгийг нь хянадаг. Ингэхдээ уушгины зургийг нь авч харьцуулан дүгнэдэг.
Ажиглах байранд тусгаарлагдсан 130 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Үүний дотор ОХУ-аас ирж “Амар” зочид буудалд тусгаарлагдсан 48 оюутан байсан. Тэднээс вирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор 5 сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Дундговь аймаг, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан жолооч гээд нийт 15 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Сайхан мэдээ дуулгахад Франц иргэний бүх шинжилгээ сөрөг болж бүх шинжилгээ нь эрүүл гэж гарсан. Өнөөдрөөс Энх Саран сувилалд дараагийн шатанд шилжих гэж байна. Энэ хүн 47 хоногийн дараа өнөөдөр эмнэлгээс гарч байна. Франц иргэн анх маш хүнд ирж, ХӨСҮТ-д эмчлүүлсэн. Тэр цагаас хойш дэлхий биднийг харж эхэлсэн. Эрсдэл өндөр байгаа энэ үед гадаадын иргэнийг эмчилж, жишиг болгосны хариуд улс орнууд манай иргэдэд хариуг нь барих байх гэж бодож байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.