Диснейн “Up” хүүхэлдэйн киноны бөмбөлгөн байшинг бодит амьдрал дээр бүтээсэн залуу

П.Мөнгөнсор
09 сарын 06, 2023

“Up” хүүхэлдэйн кинонд гардаг саарал үс, эрвээхэй зангиатай Карл гэх хөгшин эрийг санаж байна уу? 

Ганцаараа амьдардаг, зожиг Карл ахмадуудын сувилалд явахгүй гэсэндээ байшиндаа агаарын бөмбөлөг зүүгээд тэнгэр өөдөө дүүлэн нисдэг шүү дээ. 

Энэ бол 2009 онд нээлтээ хийж байсан Диснейн “Up” хүүхэлдэйн киноны хамгийн алдартай сцен юм. Өнгө өнгийн шаар дээшээ хөөрч, байшинг өргөн оддог үлгэрийн гэмээр энэхүү хэсгийг бодит амьдралд Луижи Кани гэх Бразил залуу авчирчээ. 

Тэрбээр 52 настай бөгөөд мэргэжлийн кино зураглаач мэргэжилтэй гэнэ. Харин түүний өндрөөс үсрэлт хийх хобби нь бөмбөлгөн байшинг бодитоор бүтээх сэдэл өгчээ. 

Бичлэг үзэх:

Байшингийн эх биеийг хамгийн хөнгөн байхаар тооцоолж, фанеран материалаар хийжээ. Түүнчлэн байшинг өндөрт хөөргөхийн тулд гелий бөмбөлгүүдийг ашигласан байна. Хангалттай өндөрт гарсныхаа дараа Луижи шүхэртэй үсрэлт хийж газардсан тухайгаа сошиал хуудастаа бичлэг болгон тавьжээ. 

Хүүхэлдэйн киног бодит болгосон түүний зоримог үйлдлийг олон хүн сайшааж, сошиалд сэтгэгдлээ илэрхийлсэн байна. 


Эх сурвалж: Daily Mail

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.