DiGi Pay-ээр төлбөл 25%-ийн хямдралтайг мэдэх үү?

П.Мөнгөнсор
09 сарын 15, 2026

Хичээл сургууль эхэлсэн намрын налгар өдрүүдэд оюутан сурагчид анги хамт олноороо гадуур хооллох, бичгийн хэрэгсэл, ном, сурах бичиг худалдан авах зэрэг мөнгөний хэрэгцээ дуусдаггүй. Тэгвэл эдгээрийг хэмнэлттэй, ухаалгаар зохицуулах аргыг хуваалцаж байна. 

Энэхүү хэмнэлт нь ХААН Банкны К карттай оюутан залуус болон TEEN карттай сурагчдад хамааралтай юм шүү. DiGi Pay-д холбосон К карт болон TEEN карттай харилцагчид 2026 оны 9-р сарын 20-ны өдрийг дуустал Аз хур,  Gremmy’s chest, Camiland дэлгүүр болон Pizza Hut түргэн хоолны газартХААН Банкны ПОС төхөөрөмж дээр төлбөрөө төлөх үедээ25%-ийн шууд хөнгөлөлт авах урамшуулал үргэлжилж байна. Та бүхэн 9-р сарын 20-ны өдрөөс өмнө амжаад аваарай.


Яагаад эдгээр газар вэ гэж үү? 


Энэ удаад TEEN картын хэрэглэгчдийн үйлчлүүлэх дуртай Gremmy’s chest, Camiland дэлгүүрүүдийг онцгойлон сонгосон юм. Хүүхэд багачуудын дунд Чами, Гремиксийнх гэдгээрээ танигдсан эдгээр дэлгүүрт бүх төрлийн ном, хамгийн сүүлийн үеийн тоглоом, хувцас хэрэглэл, зөөлөн чихмэл, чарм гэх мэт олон сонирхолтой зүйлс байдаг билээ. Дуртай зүйлээ худалдан авахдаа үнийн дүнгээс нь 25 хувийн хямдрал газар дээр ньавах урамшуулал хамгийн бодитой хэмнэлт болох нь дамжиггүй. 

К картын хэрэглэгч оюутан залуусын хувьд дурдсан хугацаанд Аз хур номын дэлгүүрээс Digi Pay-д холбосон К картаараа ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр төлбөрөө хийхэд газар дээр нь үнийн дүнгээс 25 хувийн хөнгөлөлт,хямдрал авч буй. “Аз хур” номын дэлгүүр олон салбартай төдийгүй ном, бэлэг дурсгал, бичгийн хэрэглэлийн өргөн сонголттой гэдгийг дурдах илүүц биз ээ. 

Урин дулаан цагт найз нөхөд, анги хамт олноороо амттай хооллох газар Pizza Hut сүлжээний аль ч салбарт К карт, TEEN карт эзэмшигч та бүхэн DiGi Pay-ээр төлбөрөө хийгээд шууд 25 хувийн хөнгөлөлт авах боломжийг 9-р сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд олгож байна. 


25%-ийн хямдралыг хэрхэн авах вэ?


Энэхүү хямдралыг авахын тулд 18-28 насны К карт эзэмшигч залуусын хувьд DiGi Pay аппликэйшнээ татан суулгаад К картаа холбоод ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр төлбөрөө хийхэд хямдарсан дүн нь шууд гарна. Хэрэв К картгүй бол Khan Bank аппликэйшний карт цэсээр картаа захиалан хөнгөлөлт авах боломжтой.

Харин 7-17 насныхны хувьдХААН Банкны TEEN карттай бол асран хамгаалагч нь эхлээд өөрийн DiGi Pay аппликэйшнээр хүүхдийн бүртгэлийг үүсгээд үүний дараа хүүхэд өөрийн гар утсан дээр DiGi Pay аппликэйшнийг App Store эсвэл Play Store-оос татан авч, бүртгэлээ баталгаажуулснаар үйлчилгээг ашиглах боломжтой.Тухайн хүүхэд TEEN картгүйбол эхлээд асранхамгаалагч нь Интернэтбанкаараа хүүхдэдээ TEEN картзахиална.Үүний дараа дээрх зааврын нэгэн адил DiGi Pay TEEN үйлчилгээндбүртгүүлэхболомжтой. 

Аяны хугацаанд нэг харилцагчид олгох хөнгөлөлтийн дээд дүн 150,000 төгрөг байна. Мөн хөнгөлөлт нь зөвхөн DiGi Pay апп-д холбосон К карт болон TEEN картаар хийсэн гүйлгээнд үйлчлэх бөгөөд биет TEEN болон К картаар худалдан авалт хийсэн тохиолдолд хөнгөлөлт олгохгүйг анхаарна уу. 

Холбоотой сэдвүүд

хаанбанк2026 digi pay

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.