"Dexter" нь 12 жилийн өмнө цацагдсан гэмт хэргийн тухай Америкийн телевизийн цуврал кино юм. Тус кино нь нийт 8 цуврал бөгөөд гэмт хэргийн цаадах нууцлаг ертөнцийг харуулсанаараа сонирхол татаж чадсан билээ.

Уг нь 2013 оны 4-р сард Dexter-ийн сүүлийн улирал нь 8-р улирал хэмээн мэдэгдэж байсан юм. 2013 оны 9-р сарын 22-ны оройн 9 цагт үзүүлсэн цувралын сүүлийн анги нь Showtime-ийн түүхэн дэх хамгийн их үзэгчид болох 2.8 сая үзэгчдийг татаж чадсан билээ.

Тус киноны 9 дүгээр хэсгийн энэ 9 сард Netfllix-ээр гаргана гэсэн таамаглал тус киноны үзэгчдийн тунд шуугиан тариад байна.  Учир нь сошиалд 9 дүгээр хэсгийн постер нийтлэгдсэн ба киноны 8 дугаар хэсгийн төгсгөл үзэгчдэд кино цаашид үргэлжлэх боломтой гэсэн таамаглал төрүүлж байгаа юм