Peak.mn
04 сарын 11, 2025
“Дэлхийн цирк Монголд” тоглолт Степпе арена төвд 13 дахь жилдээ болох гэж байна. Энэ удаагийн тоглолтод Итали улсын алдар алиалагч Дэвид Ларибле ирж үзүүлбэрээ үзүүлж байгаа юм.
Түүний Азид тоглож буй анхны улс нь Монгол болж байна.Мөн Монгол, Америк, Герман, Итали, Аргентин, Колумб, Орос, Иран, Беларусь, Украин, Узбекистан, Казахстан зэрэг орноос олон улсын нэр хүндтэй циркийн жүжигчид болон сургуультай амьтад циркийн сэтгэл догдлуулсан үзүүлбэртэйгээр манай улсад ирээд байгаа юм.
Тоглолт маргаашаас буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 12-оос эхлэн тавдугаар сарын 11-ний хооронд зөвхөн бямба, ням гаригт “Степпе арена” ордонд зохион байгуулагдана.
0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй.
Харин 5-аас дээш насныхан суудлын байршлаас хамаарч 20-100 мянган төгрөгийн тасалбар авах юм. Мөн бага насны хүүхэдтэй гэр бүлд зориулсан 12 хүний суудалтай тусгай өрөө гаргасныг зохион байгуулагчид онцоллоо.
Нэг суудал нь 80 000 төгрөгийн үнэтэй гэж зохион байгуулагчид танилцууллаа.
Нийт 15 орны олон улсад чансаа өндөр нэр хүндтэй жүжигчдийн хамгийн хурдтай, эрсдэлтэй, сэтгэл догдлуулсан үзүүлбэрүүдийг үзэж гэр бүл, үр хүүхэд, найз нөхөдтэйгээ мартагдашгүй дурсамжаа бүтээгээрэй.
Хаана: AIC Steppe arenaХэзээ: 2025.04.12-05.11
Цахим тасалбарыг: https://ticket.mn/event/2504
Биет тасалбарыг:Спортын төв ордны урд Хаан банктай байрны 5 давхар /Ticket.mn-ний оффис/Shangri la mall B1 давхар М tripEmart 4 салбарууд
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.