Дэлхийн хамгийн баян гуйлгачин

Д.ЭРДЭНЭТУЯА
07 сарын 14, 2023

Энэтхэгийн хамгийн баян гуйлгачин Бхарат Жайнаас төрөл төрөгсөд нь "ажил"-аа орхихыг гуйх болжээ. Тэрбээр ядуу гэр бүлд төрж өссөн тул боловсрол эзэмшээгүй, ажилгүй ч гуйлгачин гэх нэлээд өвөрмөц "мэргэжил"-дээ дуртай. Өөрөөр хэлбэл, тэр өглөг цуглуулж амьдралаа залгуулдаг байна.

"Indiatimes"-т мэдээлснээр, Жайн өглөгөөр олсон мөнгөнөөсөө эхнэр, хоёр хүүхэд, ах, аавтайгаа хуваалцдаг ажээ. Тогтвортой орлоготой болохын тулд тэрбээр өдөрт 10-12 цаг гуйлга гуйж, сард 60-75 мянган рупи цуглуулдаг байна. Энэ нь Энэтхэгийн хувьд хангалттай мөнгө юм.

Жайн зөвхөн хэмнэхээс гадна хөрөнгө оруулалт хийдэг байна. Тэр Мумбайд өндөр үнэтэй нэг өрөө байртай, Тане хотод хоёр дэлгүүртэй бөгөөд сард 30 мянган рупийн түрээсийн орлоготой. Тэгсэн хэрнээ тэр гуйлга гуйсаар байдаг байна.

Хэдийгээр царайлаг, баян нэгэн болсон ч Жайны Энэтхэгийн санхүүгийн нийслэл дэх Чхатрапати Шиважи Терминус, эсвэл Азад Майданд гуйлга гуйж байгааг нь харах боломжтой аж.

Мумбай хотын оршин суугч тэрбээр 7.5 сая рупи буюу 1 сая ам.долларын хөрөнгөтэй, боломжтой тул хүүхдүүд нь түүнээс ялгаатай нь сурч, боловсрол эзэмшдэг байна.

Энэтхэгчүүд олон цагаар ажиллаж, хэдэн зуун рупи олох гэж махран зүтгэдэг бол Бхарат хүмүүсийн өгөөмөр сэтгэлийн ачаар 10-12 цагийн дотор өдөрт 2000-2500 рупи олж чаддаг байна.

Бхарат Жайн, түүний гэр бүл Парел дахь 1BHK хоёр давхар байшинд тухтай амьдарч, хүүхдүүд нь сүм хийдийн сургуульд сурдаг, гэр бүлийн бусад гишүүд нь бичиг хэргийн дэлгүүртэй аж. Тэд Бхаратад гуйлга гуйхгүй байхыг байнга зөвлөдөг байна. 

Холбоотой сэдвүүд

гуйлгачин энэтхэг улс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.