Б.Номин
06 сарын 25, 2025
Тайванийн Тайпэй болон Шинэ Тайпэй хотодөнгөрсөн сарын 17-30-нд болсон Дэлхийн мастеруудын спортын X наадам (World Masters Games 2025) содон, сонирхолтой амжилтын эздээр дүүрэн байлаа. Тухайлбал, манай улсаас тус наадамд оролцсон, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа “Дэлхийн хурдан эрэгтэй гүйгч”-ээр шалгарсан. Харин ээж, хүү хоёр гүйгч буюу Э.Хүүхнээ, х.Баттүшиг нар алт, мөнгө, хүрэл медалийг эх орондоо авчирсан юм.
Тодруулбал, Монгол Улсын хилийн цэргийн тусгайгийн бэлтгэл офицер, спортын мастер Х. Баттүшиг 40-44 насны ангилалд Монгол Улсын Хөнгөн Атлетикийн арван төрөлт (ДИКАТЛОН)-ийн түүхэнд олон улс, тив дэлхийн тэмцээнээс анхны алтан медалийг эх орондоо авчрав. Мөн уртын харайлтын төрөлд 27 тамирчин өрсөлдсөнөөс тэрбээр хүрэл медаль хүртсэн сайхан амжилтыг үзүүлжээ. Харин түүний ээж Э.Хүүхнээ уртын харайлтад мөнгөн медаль, өндрийн харайлтад мөн мөнгөн медаль, дүүгүүрийн тэмцээнд хүрэл медаль, 4х100 метрийн гүйлтэд мөнгөн медалийг хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд мандуулсан юм.
Дэлхийн мастеруудын спортын X наадамд 108 орны 25.049 тамирчин оролцсон. Энэхүү наадмын онцлох амжилтуудаас сонирхуулбал, тайландын 105 настай тамирчин дөрвөн алтан медаль, энэтхэгийн хүүхдийн эмч хоёр медаль, индонезийн алдарт бадминтоны тамирчид 50-иас дээш насны эрэгтэй хосын ангилалд хүрэл медаль тус, тус хүртжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.