Х.Оргил
06 сарын 04, 2020
УИХ-ын 11 дүгээр тойрог буюу Өмнөговь аймагт нэр дэвшигч “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 2019 онд нэг тэрбум 589 сая төгрөг 600 мянган төгрөг, гэр бүл нь 312 сая 915 мянган төгрөгийн орлого олжээ.
Нийтдээ 880 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн 2 орон сууцтай хэмээн ХОМ-доо бүртгүүлжээ. “Mercedes Benz”, “G 55 AMG”, “Bentley”, “Continental” гэх 4 автомашинаа 470 сая төгрөг хэмээн үнэлсэн аж. Тод манлай уяач түүний 250 адуу 890 сая төгрөгийн үнэтэй хэмээн тэрээр мэдүүлсэн байна.
Мөн тэрээр УИХ-д нэр дэвшигчдээс хамгийн өндөр үнэтэй үнэт эдлэлтэй хүнээр тодорч байгаа юм.
Түүний үнэт эдлэл 3 тэрбум 700 сая төгрөгөөр үнэлэгджээ. Өмнөговь аймгийн орон нутгийн “Тавантолгой” нүүрсний ордыг эзэмшигч тэрбээр Монголд 1 тэрбум 264 сая төгрөг 484мянган төгрөгийн хадгаламжтай бол гадаадад 68 сая 817 мянгаар хэмжигдэх валютын хадгаламжтай ажээ. Тэрбээр “Ажнай корпораци”, “Таван Толгой”, “МЭК”, “ВВУ”, “ММС”, “Капитрон банк”, “Монгол Эд Импекс” , “Баянгол ЗБ”, “ Талх Чихэр”, “Жуулчин говь”, “Ариг Гал”, “Мах Импекс “, “Говь”, “Авто зам”, “Улсын Их дэлгүүр", “Монгол Шилтгээн”, “Женко Тур бюро”, “Инвест Капитал” зэрэг 18 компанид хувь эзэмшдэг юм байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.