Д.ЭРДЭНЭТУЯА
08 сарын 02, 2023
Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хэлэхдээ "Даншиг наадамд Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоос 56 бөх, 17 уран бүтээлч, есөн орны монгол судлаач 50 гаруй эрдэмтэн ирэхээр болсон. Мөн үндэсний 256 бөхийн барилдаан, буриад болон өвөрмонгол бөхийн төрлөөр тус бүр 64 бөхийн барилдаан болно.
Түүнчлэн жороо, хязаалан, их насны морьдын уралдаан, морьт харваа, сээр цохих, шагайн харваа, үндэсний сур харвааны тэмцээн, “Хүрээ цам ба майдар” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол үндэсний идээнийүзэсгэлэн, “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал болох юм.
Мөн цам харайх ёслол, лам нарын дунд ном хаялцах, балин урлалын тэмцээн болохоос гадна монгол хувцасны загварын үзүүлбэр, урлаг, соёлын тоглолт, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн” гэв.
"ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2023" ШАШИН, СЁЛЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.