Өнгөрсөн оны 3-р сард нээлтээ хийсэн клабхаус гар утасны аппликейшн нь ийнхүү жилийн дараа андройд үйлдлийн системтэй гар утсанд суудаг боллоо. Өдгөө арав гаруй сая байнгын хэрэглэгчтэй уг аппликейшн нь одоог хүртэл андройд хувилбаргүй байсан нь рацизмийг сурталчилж байна хэмээн олон хүний шүүмжлэлийг хүлээгээд байсан.

Одоогоор зөвхөн АНУ-д хэрэглээгээ нэвтрүүлж байгаа ч тун удалгүй дэлхийн бусад улс орнуудаас чөлөөтэй татан авах боломжтой болно гэжээ. Энэ хугацаандаа хэрэглэгчдийн санал, хүсэлтийг сонсож хэд хэдэн хөгжүүлэлт хийх шаардлагатай байгаа аж. Аппликейшн "Play Store"-оос татан авсан ч зөвхөн уригдаж байж бүртгэл үүсгэдэг шаардлага хэвээр үлдэнэ гэжээ.